"Гамшгийн үеийн хүнсний аюулгүй байдал" сургалт зохион байгуулав

ХХААЯ болон “Дэлхийн зөн -Монгол” Олон улсын байгууллага хамтран “Газар хөдлөлтийн гамшгийн үеийн орон нутгийн хүн амын хүнсний нөөц тогтоох аргачлал” сэдэвт сургалтыг зохион байгуулсан юм.

Уг сургалтанд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн Нийслэлийн ҮХААГ, аймаг, дүүргийн ХХААГ-ын Хүнс, худалдаа, нийтийн хоол хариуцсан 33 мэргэжилтэн оролцжээ. Түүнчлэн энэхүү сургалт нь Монгол Улсын Хүнсний тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хуулиуд болон, “Хүнсний кластерын төлөвлөгөө”-нд тусгагдсан ажлыг хэрэгжүүлэх хүрээнд нийслэл, дүүрэг, аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын хүнсний үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтнүүдэд гамшгийн үеийн хүсний тусламжийн талаар үндсэн ойлголт өгөх, орон нутгийн хүн амын хүнсний нөөц тооцох аргачлалыг эзэмшүүлэх үндсэн зорилготой юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ