Өнөөдөр залуу бөхчүүдийн барилдаан болно

Монгол бөхийн өргөөнд энэ сарын 22, 26, 29-ний өдрүүдэд бөхийн барилдаантай. Тодруулбал, өнөөдөр Ховд аймгийн арслан Лааганы Найдангийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан болно.
Мөн энэ сарын 26-ны өдөр буюу пүрэв гарагт Бүгд Найрамдах улсаа тунхагласны ой болох бөгөөд ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан болохюм.
Харин 29-ний өдөр Баянгол дүүрэг байгуулагдсаны 50 жилийн ойн барилдааныг зохион байгуулах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ