Импортоор орж ирж буй зөгийн баланд шалгалт хийж байна

Иргэдээс ирж буй санал гомдол, хэвлэл мэдээлэл, цахим хуудсаар зөгийн балны гарал үүсэл, чанар аюулгүй байдлын талаар гарч байгаа зарим нэг зөрүүтэй мэдээллийн дагуу импортын зөгийн баланд хяналт шалгалт хийж байна.

Улаанбаатар хотын харъяа гүний гаалийн хяналтын бүсээр зөгийн бал импортолсон 4 аж ахуйн нэгж, Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг “Номин”, “Миний дэлгүүр , “Тэнгэр”, “Sky supermarket”, “Good price” худалдааны төвүүдэд гадаадаас зөгийн бал импортлон худалдаалж буй 15 аж ахуйн нэгж хамрагдсан. Бүтээгдэхүүнээс дээж авч НМХГ-ын Төв лабораторид мэдрэхүй, физик химийн, нян судлал, хлор болон фосфор органик пестицидийн болон хүнд металлын үлдэгдэл, МУБИСургуулийн Палинологийн итгэмжлэгдсэн лабораторид гарал үүслийн шинжилгээнд хамрууллаа. Хариу дүгнэлт эцсийн байдлаар гараагүй байна. Энэ талаар эргэн мэдээлэх болно.

Хаяг шошгын мэдээллийг хүснэгтлэн харуулбал:

Шаардлага

Тийм

Үгүй

Шаардлага хангасан, %

Тайлбар

1

Үйлдвэрлэсэн улсын нэр

40

-

100 %

2

Үйлдвэрлэгчийн нэр хаяг

40

-

100 %

3

Үйлдвэрлэсэн болон хэрэглэж дуусах хугацаа

15

25

37.5 %

ХБНГУ-д үйлдвэрлэсэн зөгийн бал нь зөвхөн хэрэглэж дуусах хугацаатай

4

Хадгалах нөхцөл

21

19

  1. 52.5 %

5

Тэжээллэг чанар орц найрлага

27

13

67.5 %

6

Хэрэглэх арга

3

37

7.5 %

7

Гаж нөлөө хориглох заалт

35

15

87.5 %

8

Англи, монгол, орос хэлний аль нэгээр бичигдсэн

23

17

57.5 %

17 нь монгол хэлээр нэмэлт шошго наасан

9

Олон улсад хэрэглэгддэг хүнсний нэмэлт, органик, GMO тэмдэг тэмдэглэгээ тавигдсан

16

24

40 %

Монгол улсад мөрдөж байгаа “Зөгийн цэвэр бал. Техникийн ерөнхий шаардлага. MNS 6294:2011” стандарт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ