Б.Бат-Эрдэнэтэй холбоотой хэргийг цагдаагийн байгууллага шилжүүлжээ

Залилангийн хэргээр шалгагдаж байсан Улаанбаатар зам засвар арчлалт компанийн захирал асан Б.Бат-Эрдэнэтэй холбоотой хэргийг Нийслэлийн аудитын газраас цагдаагийн байгууллага руу шилжүүлжээ.

Тэрбээр 428 сая төгрөгийн зээлийг иргэд, аж ахуйн нэгжүүдээс 10 хувийн үндсэн хүүтэйгээр зээлжээ. Мөн гэрээ байгуулахдаа хугацаа хэтэрсэн тохиолдолд 5-20 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байна.

Ингээд зээлийн үндсэн хүүд нийт 211.8 сая, хугацаа хэтрэлтийн алдангид 18.4 сая төгрөгийг Улаанбаатар зам засвар арчлалт орон нутгийн өмчит компани буюу татвар төлөгчдийн мөнгөнөөс төлжээ. Энэ гэрээнд заагдсан хүү нь энгийн зээлээс даруй тав дахин их үнийн дүнтэй хэлцэл юм. Б.Бат-Эрдэнийн энэ үйлдэл Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухайн хуулийн 14.1.1-ийг зөрчжээ. Энэ заалтаар “Улсын байгууллагын албан тушаалтан зээл авах, олгох, хувиргах, зээлийн төлбөр гүйцэтгэхийг хориглодог.

Б.Бат-Эрдэнэ өөрийн эрх мэдлийн хүрээнд зээл авсан тохиолдол Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас чиглэх авах үүрэгтэй. Мөн 10-аас дээш сая төгрөгийн гэрээ, хэлцэл хийх бүртээ Нийслэлийн өмчийн харилцааны газраас зөвшөөрөл авах үүрэгтэй байсан. Гэтэл одоо Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж байгаа Б.Бат-Эрдэнэ эдгээрийн алийг нь ч гүйцэтгээгүй аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ