Газрын амьсгал

“Газрын амьсгал” гэж нэршсэн энэ хачирхалтай бичлэгийг нэгэн канад эр хийжээ. Газар үнэхээр хурхирах нойрондоо амьсгал авч байгаа мэт оволзон хөдөлж байгаа нь харагдана. Бичлэгийг Канадын Шинэ Шотланд мужийн Эппл голын орчимд хийжээ.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар бол: суусан газраасаа ховхорсон модны үндэс ийм дүр зургийг үүсгэж байж магадгүй гэнэ. Газар доорх үндэснүүд өөр хоорондоо холбоотой байдаг тул салхи үлээхэд газар дээр амьсгалах мэт оволзох хөдөлгөөн ажиглагдаж байж болох аж. Та бүхэн өөрсдөө үзэж дүгнэлт хийнэ үү.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ