Долоо хоногийн дараа Ц.Мөнхбаярын нэр төр сэргэнэ

“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр энэ сарын 05-ны өдөр Өршөөлийн хуулиар суллагдсан. Тэрээр төрийн ордны хамгаалалттай бүсэд нэвтэрч гал нээсэн хэргээр шүүхээс 7 жилийн хорих ял авч, Өвөрхангай аймгийн Хархорин дахь хорих ангид хоригдож байсан юм.

Түүний хувьд нэн түрүүнд цэгцлэх ёстой ажил нь нэр төрөө сэргээлгэх явдал байсан учраас шоронд байхдаа итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан нэхэмжлэл гаргасан. Өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан нэхэмжлэл нь шүүх, шүүгчид нь өөрчлөгдсөнөөс шийдэгдэхгүй явсаар эцэст нь Баянголын шүүх /Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн иргэний хэргийн шүүх/ дээр ирсэн аж. Шүүх хурал товын дагуу өнөөдөр Дүүргийн анхан шатны шүүхийн Иргэний хэргийн II шүүхэд болов.

Ингээд нэхэмжлэлийн дагуу шүүхээс Ц.Мөнхбаяраас уучлалт гуйх тогтоол гаргажээ. Тогтоол нь долоо хоногийн дараа гарсанаар Ц.Мөнхбаярын нэр төр сэргэх юм байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ