Өрхийн эмнэлэгт шээсний шинжилгээ авна

Иргэд заавал хоёрдугаар шатлалын эмнэлэгт очиж шээсний шинжилгээ өгдөг байсан чирэгдлийг халж, нийслэлийн бүх өрхийн эмнэлгүүд шээсний шинжилгээ авдаг болох гэж буй талаар бид өмнө мэдээлсэн. Энэ сарын нэгнээс эхлэн ашиглалтанд орох байсан энэхүү аппарат зарим өрхийн эмнэлэгүүдэд тусгай лаборатори байхгүй, мөн өвчтөнийг оношлох оношлуурын тестгүй зэрэг шалтгаанаас болж саатаад байсан юм.

Харин өнгөрсөн баасан гарагт шаардлагатай байгаа тест, оношлуурууд ирсэн тул энэ сарын 27-ны өдөр буюу баасан гараг гэхэд нийслэлийн 142 өрхийн эмнэлэгт шинжилгээний 10 гаруй үзүүлэлт бүхий аппаратууд ашиглалтанд орохоор боллоо.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ