Дарга нар л хоригдохоороо өвдөөд байдагт ямар учир байна
Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбын биеийн байдал мууджээ. Тэрбээр энэ шалтгаанаар батлан даалтад гарахыг хүссэн аж. Гэвч үргэлжлүүлэн хорих шийдвэрийг шүүх гаргаж, улмаар яллагдагчаар татсан юм. Түүний өмгөөлөгч биеийн байдал нь муу гэдгийг удаа дараа хэлсээр байгаа ч шүүх хүлээж аваагүй. Г.Шийлэгдамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй юм. Одоогоор тэрбээр Төв аймгийн урьдчилан хорих төвд хоригдож байгаа. Түүний хоригдож, биеийн байдал нь муу байгаа гэх мэдээлэл нь цацагдсан. Энэ мөн л олон дарга нарт тохиолддог. Дарга нар л хоригдохоороо өвдөөд байдагт ч ямар учир байдаг юм, бүү мэд.
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх байна. Мөн л биеийн байдал тааруу гэж ирээд л батлан даалтад гарс байсан. Хүргэн хүү Г.Дэнзэн ч мөн гарч ирээд эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байв. “Эрдэнэс Тавантолгой”-н захирал асан Я.Батсуурийн ч бие тааруун улмаас гарч байсан юм. МАХН-ын дарга Н.Энхбаяр байна гээд яриад байвал ихэнх дарга нар ямарваа нэг хэрэгт орооцолдоод хоригдлоо гэхэд “биеийн байдал нь мууджээ” гэсэн мэдээг л хамгийн түрүүнд сонсдог. Магадгүй энэ нь өөрсдийгөө аврах нэг гарц нь ч байдаг байж болох. Батлан даалтаар гарч, хэрэг шалгагдаж явсаар эцэст нь хохирлоо барагдуулах, батлан даалтаар гарах, тэнсэнгээр суллагдах гэх мэтээр хэрэг замхардаг. Ийм жишээ ч олон бий.
Дарга нар гэхээрээ шоронд орж, хоригдоход бие нь муудчихаад байдаг нь сонин юм шүү. Цаанаа ямар нэг учиртай гэмээр. Гэтэл жирийн аавын хүү ялаа аваад шоронд хоригдоод, өвдсөн ч өвдөөгүй юм шиг явж л байдаг шүү дээ. Ингээд бодохоор дарга нар юу идэж уухаараа ийм туниагүй болчихдог юм бэ гэж бодогдох юм.
М.Төр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ