Ч.Мөнгөндалай дугуйгаар эх орноо тойроод ирлээ

МЗХ-ны дэргэдэх “Залуу дугуйчин” клубийн гишүүн, дугуйчин Чимэдсэнгийн Мөнгөндалай Монгол орноо баруун, зүүн хэсэгт хуваан 2 удаагийн аяллаар 11200 км зам туулан эх орноо бүтэн тойрч чадлаа.

Тэрээр эх орныхоо зүүн аймгуудыг тойрох аялалдаа өнгөрөгч долдугаар сарын 09-ний өдөр гарсан бөгөөд 136 өдрийн турш 5000 орчим км зам туулан Улаанбаатартаа ирж байна. Түүнийг 12:00 цагт МЗХ-ны байранд хүлээн авах аж.

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ