Францын музейн туршлагаас суралцаж байна

Музейн салбар дахь хоёр орны хамтын ажиллагааны эхлэл болгон Бүгд Найрамдах Франц улсын мэргэжилтэн архитектор Лиа Макадрегийн "ФРАНЦ УЛСЫН МУЗЕЙН ТУРШЛАГААС" сэдэвт сургалт семинарыг Монголын үндэсний музейн Эртний Монголын түүхийн танхимд зохион байгуулж байна. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Францын музейн мэргэжилтэн Улаанбаатар хотын музейн мэргэжилтнүүдтэй Франц орны музейн туршлагаас хуваалцах юм.
Тус сургалт семинарыг БНФУ-ын музейн мэргэжилтэн, архитекторч Лиа Макадре удирдан явуулах юм. Тэрээр “Монголын музей ба цуглуулга. Өв, үндэсний өвөрмөц байдал болон бүсийн нягтрал” сэдвээр докторын зэргийнхээ судалгааны ажлыг Парис хотноо хийж байгаа юм. Түүнчлэн БНФУ-ын музейнүүдийн сан хөмрөгийг шинэчлэх олон тооны ажил хийсний дунд дэлхийн хамгийн их үзэгчтэй Луврын музейн сан хөмрөгийн шинэчлэх хөтөлбөрийг боловсруулж байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ