Татвараа төлөөгүй жолоочийг хөдөлгөөнд оролцуулахгүй


Авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөрийг хураах ажлыг өнгөрөгч гуравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхлээд буй юм.
Уг ажил энэ сарын 31-нийг дуустал хэрэгжих бөгөөд энэ хугацаанд “Авто тээврийн хэрэгслийн албан татвар” -аа төлөөгүй жолооч нарыг зургадугаар сарын нэгнээс эхлэн замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүргийг НЗДТГ-аас ЗЦГ-ын алба хаагчдад үүрэг болголоо.
Уг захирамжийн дагуу зургаадугаар сарын 10-24-нд Нийслэлийн замын цагдаагийн газар, Нийслэлийн татварын газар хамтран хяналтын үзлэг шалгалт хийх юм байна. “Авто тээврийн хэрэгслийн албан татвар” төлөөгүй жолооч нарыг татвараа хурдан төлөхийг анхааруулж байна.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ