Төсвийн байнгын хорооны даргаар Ч.Улааныг томилохыг дэмжлээ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор Сангийн сайдаар томилогдсон тул орны хүнийг нь томилох шаардлагатай болсон.
Энэ дагуу өнөөдөр УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар даргаа сонгох асуудлыг хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанд 13 гишүүн оролцсон юм. Ингээд УИХ-ын гишүүн Ч.Улааныг тус байнгын хорооны даргаар томилуулахыг гишүүдийн 100 хувийн саналаар баталлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ