Номингийн дэлгүүрүүд хариулт мөнгийг бүрэн олгоно

ШӨХТГ-аас "Номин тав трейд" ХХК-ийн супермаркетууд, бэлэн хувцасны худалдааны тасгууд хэрэглэгчдэд хариулт мөнгө олгодоггүй болон бусад зөрчлийг шалгасан аж.

Шалгалтаар хэрэглэгчдэд хариулт мөнгө олгоогүй, лангуун дээрх үнэ кассанд төлөгдөж байгаа үнээс зөрж байгаа зөрчлийг тогтоож зөрчлийг таслан зогсоох албан шаардлага хүргүүлсэн байна. Номингийн дэлгүүрүүд нэгт, тавтын дэвсгэртээр хариулт мөнгө олгох боломжгүй бол аравтын дэвсгэртээр хариулт олгож байх юм байна. Тиймээс хэрэглэгч та хариултаа шаардаж авах эрхтэй гэнэ. Хэрэв хариулт олгоогүй байдал давтагдвал хуульд заасан хариуцлага ногдуулахаар болжээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ