"Ирэх сард баруун, зүүн аймгуудад ШАТАХУУНЫ ҮНЭ БУУРНА"
Уул Уурхайн Яамнаас cap бүр зохион байгуулдаг“Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурал боллоо. Хуралд Уул Уурхайн Сайд Р.Жигжид оролцож мэдээлэл хийсэн юм.
Тэрбээр олон нийтийн анхаарлын төвд байгаа зарим асуудлаар мэдээлэл хийе гэснээр яриагаа эхэллээ.
“Цөмийн энергийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн талаар“Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг боловсруулан аравдугаар сарын 26-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Уг хуулийн төслийн үндсэн зорилго нь цацраг идэвхт ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг цацраг идэвхт ашигт малтмалын орд ашигласны тусгай төлбөрөөр орлуулах, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн зах зээлээс хамаарсан харилцааг зохицуулах эрх зүйн орчинг боловсронгуй болгоход оршиж байна.
Хуулийн төсөл батлагдсанаар цацраг идэвхт ашигт малтмал нь нөөц ашигласны тусгай төлбөртэй болж, цацраг идэвхт ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах, зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч нөөц ашигласны нэмэгдэл төлбөр авах боломж бүрдэнэ.Ингэснээр төр болон цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хоорондын эрх зүйн харилцаа тодорхой болж, ирээдүйд үүсч болох эрсдэлийг бууруулах, татварын эх үүсвэрийг нэмэгдүүлэх нөхцөл бий болох юм.
Монгол Улс эрчим хүч экспортлогч орон болноСтратегийн ач холбогдол бүхий Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн эрчим хүчний томоохон цогцолбор барих төслийг Монгол, Хятад хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ төслийг амжилттай хэрэгжүүлэхэд шаардлагатай 34 сая тонн нүүрсийг жил бүр тогтмол тасралтгүй нийлүүлэх үүргийг монголын тал хүлээж байгаа. Тиймээс Шивээ-Овоогийн нүүрсний орд газарт тусгай зөвшөөрөл эзэмшигч болох Эрдэнэс Монгол ХХК болон Шинэ Шивээ ХХК-иуд хэлэлцээ хийж, тохирсон тохиолдолд дээрх үүргийг хэрэгжүүлэх зорилго бүхий хамтарсан аж ахуйн нэгжийг энэ онд баггаан байгуулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа.
Энэ төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын эрчим хүчний хангамжийн байдал сайжрахын зэрэгцээ эрчим хүчийг экспортлох боломж бүрдэх юм. Төслийн хүрээнд байгаль орчинд нөлөөлөл багатай, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэн томоохон хөрөнгө оруулалтыг татаж, төсвийн орлогыг нэмэгдүүлж эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.
Улсын комисс шинээр 43 уурхай, баяжуулах үйлдвэр хүлээн аваад байна2015 онд шинээр нийт 56 уурхай болон баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаагаас 40 ил уурхай, 3 баяжуулах үйлдвэр бүрэн ашиглалтад орж Улсын комисс хүлээн авсан байна.
Дээрх уурхай, баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор нийт 5,342 ажлын байр шинээр бий болж, төслийн хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 1.2 орчим тэрбум төгрөгт хүрсэн. Харин 13 уурхай, баяжуулах үйлдвэрүүд нь санхүүжилт, зах зээлийн болон дэд бүтэц, тоног төхөөрөмжийн угсралт зэрэг бусад асуудлаас шалтгаалан бүрэн ашиглаптанд орж амжаагүй байна.
Цахим хэлбэрээр хайгуулын 630 тусгай зөвшөөрөл олгоод байнаХайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож эхэлснээс хойш 630 тусгай зөвшөөрөл шинээр олгожээ. Аймгуудын Засаг дарга нараас санап авахаар бэлтгэж байгаа 742 өргөдөл байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд хүчин төгөлдөр 3,248 тусгай зөвшөөрөл байгаагаас хайгуулын 1,772 ширхэг, ашиглалтын 1,476 ширхэг тусгай зөвшөөрөл байгаа.Ашигт малтмалын тухай хуулийн дагуу ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмапаас бусад төрлийн ашигт малтмал эрэх, хайх тусгай зөвшөөрөл олгох 5 удаагийн сонгон шалгаруулалтыг 55 талбайд зарласан. Энэ оны аравдугаар сарын 14-ний өдөр зарлагдсан сонгон шалгаруулалтын 9 талбайд нийт 18 аж ахуйн нэгжэзс 22 санал ирүүлсэн байна.
Уул уурхайн сайдын багцын орлогын гүйцэтгэлЭнэ оны эхний 10 сарын байдлаар Ашигт малтмалын газар нийт 40.4 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн. Үүнээс ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 28.8 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 4.3 тэрбум төгрөг, бусад орлого 7.3 тэрбум төгрөг байна.
Газрын тосны газар нийт 143.1 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн. Үүнээс газрын тосны орлого 139.5 тэрбум төгрөг, бусад орлого 3.6 тэрбум төгрөг байна.
Уул уурхайн сайдын багцын нийт орлого 183.5 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж өссөн дүнгээр төлөвлөгөөний биелэлт 101.3 хувьтай байна.
Шатахууны ердийн хэрэглээний 45 хоногийн нөөцтэй байна11 дүгээр сарын 24-ны байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 45 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 57, Аи-92 автобензин 52, дизелийн түлш 30, ТС-1 43 хоногийн нөөцтэй байна.
#000080;">Дээрх мэдээллийг хийсний дараа сайд болон холбогдох албаны хүмүүс сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-УИХ-ын чуулганаар нефтийн бүтээгдэхүүнд онцгой албан татвар ногдуулах шийдвэр гаргасан. Мөн Ерөнхий сайд шатахууны үнийг бууруулах үүрэг өгөөд байгаа. Шатахууны үнэ бууруулах ажлыг хэрхэн зохион байгуулж байгаа вэ?
-2015 оны тавдугаар сарын 30-ны өдрийн УИХ-ын чуулганаар Нефть бүтээгдэхүүний онцгой албан татварын дээд хязгаарыг тогтоосон байгаа. Тухайлбал,
- 90 хүртэлх хувийн октантай автобензиний онцгой албан татварын дээд хязгаарыг 950,000 төгрөг /1 тн тутамд/
- 90 буюу түүнээс дээш октантай автобензиний онцгой албан татварын дээд хязгаарыг 350,000 төгрөг /1 тн тутамд/
- Дизелийн түлшний онцгой албан татварын дээд хязгаарыг 850,000 төгрөг /1 тн тутамд/ байхаар тогтоосон.
Үүний дагуу Засгийн газрын хуралдаанаар онцгой албан татварын хэмжээг газарзүйн байрлалаар ангилж ногдуулах шийдвэр гаргасан байгаа. Ингэхдээ баруун бүс, төвийн бүс, зүүн бүс гэж ангилан татварыг ялгаатай байхаар тогтоосон.
Зүүн бүсэд Эрээн цавын боомтоор орж ирж байгаа бол:
- 90 хүртэлх хувийн октантай автобензиний онцгой албан татварын дээд хязгаарыг 270,000 төгрөг /1 тн тутамд/
- 90 буюу түүнээс дээш октантай автобензиний онцгой албан татварын дээд хязгаарыг 270,000 төгрөг /1 тн тутамд/
- Дизелийн түлшний онцгой албан татварын дээд хязгаарыг 390,000 төгрөг /1 тн тутамд/байхаар тогтоосон.
Төвийн бүсэд Замын-Үүд, Сүхбаатар, Алтан булаг боомтуудаар орж ирж байгаа бол:
- 90 хүртэлх хувийн октантай автобензиний онцгой албан татварын дээд хязгаарыг 400,000 төгрөг /1 тн тутамд/
- 90 буюу түүнээс дээш октантай автобензиний онцгой албан татварын дээд хязгаарыг 400,000 төгрөг /1 тн тутамд/
- Дизелийн түлшний онцгой албан татварын дээд хязгаарыг 520,000 төгрөг /1 тн тутамд/ байхаар тогтоосон.
Харин баруун бүсийн боомтуудаар орж ирж байгаа бол автобензин, дизелийн түлшинд оногдуулах онцгой албан татварын хэмжээ 0 төгрөг байхаар тогтсон.
Ингэснээр өндөр үнээр шатахуун зарагддаг баруун, зүүн бүсэд шатахууны үнэ буурч төвийн бүстэй ойртож ирнэ гэж тооцож байгаа. Арванхоёрдугаар сарын эхээр баруун, зүүн аймгуудад шатахууны үнэ төвийн бүсийнхтэй ойролцоо болно.
-Далд уурхайн бүтээн байгуулалтын ажил ямар шатандаа явж байгаа вэ?
-Оюу толгойн далд уурхайн санхүүжилт болон бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурсан байгаа. Уг төлөвлөгөөний дагуу ажил нь үргэлжилж байна. Саяхан Оюу толгой компаниас“Далд уурхайн ханган нийлүүлэгчдийн форум”-ыг зохион байгуулан гадна дотны 600 гаруй аж ахуйн нэгж байгууллага оролцсон. Үүний 230 орчим нь Монгол компани байсан гэх мэдээлэлтэй байна. Төслийн хөрөнгө оруулагч тал буюу Оюу толгой компани төлөвлөгөөт ажлуудаа зохион байгуулж байгаа.
Далд уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгө оруулалтыг босгох ажил эд явагдаж байгаа.
Мөн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгө оруулалтыг босгох ажил эд явагдаж байгаа. Бидний зүгээс ирэх арванхоёрдугаар сард энэ төслийн талаар нааштай мэдээллүүдийг авна гэсэн хүлээлттэй байна.
-Гацууртын ордын асуудлаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Гацууртын ордын асуудлыг хэд хэдэн удаа УИХ-аар хэлэлцүүлээд, стратегийн ордод оруулах нь шийдэгдсэн. Төрөөс тус ордын хэдэн хувийг эзэмших асуудлаар мөн УИХ-д хоёр гурав дахин орсон ч буцчихаад байгаа. Шинэчилсэн Ашигт малтмалын тухай хуулийн дагуу төр эзэмших хувьтайгаа дүйцэх хэмжээний ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг авах асуудлаа хөрөнгө оруулагч талтай хэлэлцэж байна.
Уул Уурхайн Яамны зүгээс энэ төслийг хуулийн дагуу эдийн засгийн эргэлтэд оруулах нь зүйтэйгэсэн байр суурин дээр байдаг. Үүнтэй холбоотойгоор байгаль орчин түүх соёлыг хамгаалах асуудал гарч ирнэ. Үүнийг нэг мөр шийдье гэсэн шийдлийг Засгийн газар дээр гаргасны дагуу улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг БОНХАЖЯ-наас боловсруулан ажиллаж, УИХ-д өргөн бариад байгаа.
Засгийн газар бол хамгаалалтад авах газраа хамгаалалтад авъя, ашиглах газраа ашиглая гэсэн зарчмын байр суурьтай байна.
-Зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр унасаар байна. 2016 онд зэсийн экспортоос орж ирэх орлогоо хэрхэн тооцсон бэ?
-Бид зэсийн зах зээлийн үнийн мэдээллийг өдөр бүр тогтмол авч байгаа. Арваннэгдүгээр сарын 18-ны байдлаар нэг тонн зэс 4,648 ам. долларын үнэтэй байна.
Ирэх оны төсөвт бол нэгтонн зэсийн баяжмалын үнийг 5137.7 ам.доллар байна гэж төсөөлсөн. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 7.6 хувиар буурсан үнэ юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ