Улаанбаатарт 12 хэм хүйтэн

Бүх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Хэнтийн уулс болон Дорнод, Дарьгангын тал нутаг, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын саваар 15-20 хэм, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул гол сав, говийн нутгийн зүүн хэсгээр 10-15 хэм хүйтэн, Алтайн уулархаг нутаг болон говийн нутгийн баруун хэсгээр 3 хэм хүйтнээс градус 2 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 11-13 хэм хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 23 хэм хүйтэн, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ