Авто худалдаа эрхлэгчид маргааш жагсана

Нийслэлд авто худалдаа эрхэлж байгаа 8000 гаруй иргэд шинээр баригдсан авто худалдааны цогцолбор руу хүчээр нүүлгэх шийдвэр гаргасан Хотын дарга Э.Бат-Үүлийн А/980 тоот захирамжийг эсэргүүцэн маргааш Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн гадна жагсаал цуглаан зохион байгуулах гэж байна. Хүчээр нүүлгэн шилжүүлэх асуудлыг эсэргүүцсэн шүүх хурал мөн өдрийн 10:30 цагаас эхлэх тул үүнтэй зэрэгцэн эсэргүүцлийн цуглаан зохиож байгаа аж. Учир нь авто худалдаа эрхэлдэг 8000 иргэний зөвхөн нэг өрх нь 10-30 сая төгрөгийн арилжааны банкны зээлтэй гэнэ. Хамгийн багаар тооцоолон гаргасан энэхүү дүнг нэгтгэвэл 800,000,000,000 төгрөгийн нэгдсэн дүн гарч байгаа юм байна. Энэ нь зөвхөн эд хөрөнгөө үнэлж байгаа үнэлгээ бөгөөд эрүүл мэндээ огт үнэлээгүй гэдгээ мэдэгдлээ.

Жагсаалд 1000 машины зах, Да хүрээ зах, Өгөөмөр зах, Мөнгөн хүлэг зах, Цирк болоод Саруул худалдааны төвийн машины худалдаа эрхлэгчид, Хүнд машин механизмын техникийн зах, сэлбэгийн худалдаа эрхлэгчид, авто плаза төв, түүнийг тойрсон төвүүдийн төлөөлөл зэрэг захуудаас гадна хувиараа авто худалдаа эрхлэгчид, захуудыг дагаж хүнс болоод барааны худалдаа эрхлэгчид, банш бууз зарж өдрийн хоолоо залгуулдаг иргэд хүртэл оролцохоор болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ