Сонгуулийн тухай хуулийн төслийг батлав

Чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Бүгд Найрамдах улс тунхагласны 91 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа монгол түмэндээ мэндчилгээ дэвшүүллээ.

Чуулган Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжлэв.

Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, А.Бакей, Су.Батболд, Н.Батцэрэг, Д.Лүндээжанцан нарын өргөн мэдүүлсэн энэ хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаархийх үед Улсын Их Хурлын гишүүдээөс зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжсэн талаар Төрийн байгуулалтын Байнгын хороог төлөөлж УИХ-ын гишүүн С.Баярцогт танилцууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд анхны хэлэлцүүлгээр нь батлах тэрхүү саналыг дэмжив.

Уг хуулийн төслийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсгийн “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч” гэснийг “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан” гэж өөрчилсөнбөгөөд хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөх ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ