Архивын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож байна

Архивын ерөнхий газрын шинэ цогцолбор барилга ашиглалтад орж, ҮТА-ыг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулахтай холбогдуулан Архивын ерөнхий газраас иргэд, байгууллагад үзүүлэх мэргэжил, арга зүйн зөвлөгөө, сургалт болон ҮТА-ын лавлагаа, мэдээллийн үйлчилгээг2015 оны 12 дугаар сарын 01-нээс 2016 оны хоёрдугаар сарын 29-ний өдрийг дуустал түр хугацаагаар зогсоож байна.

Архивын ерөнхий газрын шинэ цогцолбор барилгын гүйцэтгэлийн ажил 2013 оноос хойш тодорхой шалтгаануудын улмаас зогсоод байсныг Хууль зүйн сайдын тушаалаар энэ оны есдүгээр сард дахин эхлүүлж, барилгын ажлыг үргэлжлүүлэн ийнхүү 2015 оны 12 дугаард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 10-р хороо буюу Буянт-Ухаа 2 хорооллын баруун талд байрлах архивын шинэ цогцолбор байр ашиглалтад ороход бэлэн болоод байна. Монгол Улсын түүх, соёлын архивын баримт, биет үзмэр, бүтээл хадгалах архивын газар нь олон улсын стандартад нийцсэн, оффис, хадгаламжийн сан, лаборатори, нийтийн зориулалт бүхий 16,700 м2 зориулалтын байртай болж байгаа юм. Архивын баримтыг тусгайлан багцалж тээвэрлэх буюу 16,700 хайрцаг, 37,500 уут архивын баримтыг нүүлгэх ажээ.

Нүүлгэн шилжүүлэлттэй холбоотойгоор Архивын ерөнхий газраас яам, агентлаг, хууль хяналтын байгууллагууд болон хамтран ажиллагч 60 гаруй байгууллагад архивын үйл ажиллагааг түр зогсоох тухай албан бичиг хүргүүлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ