Америк Кирсан Үлэмжиновын дансыг царцаалаа
АНУ-ын Сангийн яам нь Башар Асад болон Исламын улсын хооронд нефть бүтээгдэхүүн нийлүүлэх худалдах гэрээнд дэмжлэг үзүүлсэн гэх үндэслэлээр Оросын дөрвөн иргэн зургаан компанийн эсрэг хориг арга хэмжээ авч гадаадад байгаа данснуудыг нь царцаажээ. Кирсан Үлэмжиновын Удирдах зөвлөлийн даргаар нь ажилладаг “Русскийн финансовый альянс” нь тэрхүү ажиллагаанд зуучлагчаар оролцсон нь тогтоогдсон. Халимагийн ерөнхийлөгч нь энэ банкны 20 хувийг эзэмшдэг аж. Түүнээс гадна энэ банкны Удирдах зөвлөлийн гишүүн сири гаралтай Оросын иргэн Мухадал Хурийг мөн хоригт хамруулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ