Н.Удвал Ж.Амарсанаагийн нэр төрд халдсаныг шүүхээр тогтоов

Дүүргийн иргэний анхан шатны шүүх /Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй/ Эрүүл мэндийн сайд асан Н.Удвалыг тус яамны дэд сайд асан Ж.Амарсанаагийн нэр төрд санаатайгаар халдсан гэх нэхэмжлэлийг өнөөдөр шүүн хэлэлцэж Ж.Амарсанаагийн талд шийдвэр гаргажээ.
Ж.Амарсанаа өөрийн фэйсбүүк хуудаснаа "Ялчихлаа найзууд аа! Олон сар шаналлаа шүү. Удвал сайд С вирусийн эмийн асуудлаар УИХ дээр намайг гүтгэсэн болохыг монголын шүүх тогтоож өглөө. Үнэн мандтугай" хэмээн бичжээ.
Н.Удвал нь Эрүүл мэндийн сайд байхдаа буюу өнгөрсөн жилийн 10 дугаар сарын 22-нд болсон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдааны үеэрЖ.Амарсанааг "элэгний С вирусийн 900 ам.долларын үнэтэй эмийг 1800 ам.доллараар оруулж ирэх гэж байгаа, элэгний өвчтэй хүмүүсийг ажлынхаа өрөөнд бүртгэдэг" хэмээн ярьсан юм. Тиймээс Ж.Амарсанаа нь нэр төрөө сэргээлэхээр ийнхүү шүүхэд хандаад байсан билээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ