"Масктай марш" тайван жагсаал болно

Хэрэгжүүлэх хугацаа нь 2015 онд дуусгавар болж буй "Мянганы хөгжлийн зорилтууд"-ыг үргэлжлүүлэн гаргаж байгаа Тогтвортой хөгжлийн 17 зорилтууд нь хэнийг ч орхигдуулалгүй, ядуурлын бүх хэлбэрийг устгаж, эх дэлхийгээ хамгаалж, хүн төрөлхтөнг тайван амгалан, эрх тэгш амьдрах боломжоор хангах зорилготой хөтөлбөр юм. Энэхүү дэлхий нийтээр баримтлах "Тогтвортой хөгжлийн зорилтууд 2015-2030"-ыг бодитойгоор хэрэгжүүлэхийн төлөө дэлхий даяар "Action/2015" хөдөлгөөн өрнөж байгаа билээ.

Тогтвортой хөгжлийн 13 дугаар зорилт буюу "Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах"-ын хүрээнд "Уур амьсагалын өөрчлөлт" дээд хэмжээний уулзалтыг энэ сарын 30-нд Франц Улсын Парис хотноо зохион байгуулахтай холбогдуулан улс орнууд өөрсдийн Засгийн газраасаа амлалтаа биелүүлэхийг шаардах зорилгоор энэ сарын 29-нд дэлхийн 150 гаруй оронд "Уур амьсгалын өөрчлөлт бидний амьдралд" сэдэвт нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна.

Монгол Улсад тус арга хэмжээний хүрээнд Хүний эрхийн иргэний нийгмийн байгууллагууд нэгдэн өнөөдөр 11:00-12:00 цагийн хооронд нийгмийн бүх бүлгийн төлөөлөл болох 500 гаруй хүний бүрэлдэхүүнтэй "Масктай марш"-ийг зохион байгуулах болно.

Зохион байгуулагч:

-Монголын Эмэгтэйчүүдийн Сан,

-"Хөөрхөн зүрхнүүдийн аян" ТББ,

-Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах "Гүнж" төв,

-Монголын Эмнести Интернэшнл ТББ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ