Ирвэс хамгаалах сангийнхан үнэний төлөө бүхнийг хийнэ гэв

Ирвэс хамгаалах сангийн биологич 27 настай залуу учир битүүлэг шалтгаанаар амиа алдсан хэрэг гарсан билээ. Энэ золгүй явдлыг Ирвэс хамгаалах сангийнхан бусдын дарамт шахалтын улмаас болсон хэмээн үзэж байгаа юм байна. Учир нь өмнө нь гурван удаа гэмт халдлагад өртөн байсан бөгөөд цагдаагийн байгууллагын зүгээс гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гээд хэргийг нь хааж байжээ.
Тиймээс хотоос гараад Хөвсгөл нууранд амиа алдсан энэ хэргий үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүсэж буйгаа илэрхийлэв. Түүнчлэн урьдын адил шийдэгдэхгүй өнгөрөх вий хэмээн болгоомжилж байгаа тул хувийн мөрдөгч хүртэл хөлслөх бодолтой гэдгээ дуулгасан юм. Цаашид ч хэргийн үнэн мөнийг олохын тулд боломжтой бүхнийг хийх болно гэж мэдэгдлээ.
Талийгаач тус санд биологич мэргэжлээр ажиллаж байсан бөгөөд цоохор ирвэсийн үндсэн идэш болох янгирын судалгааг Монголд анх удаа хос ажиглагчийн аргаар амжилттай эхлүүлж, олон улсын нэр хүнд бүхий сэтгүүлд судалгааны бүтээлүүдээ хэвлүүлж байжээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ