Амлалт асуусан "Масктай марш" болов

Манай улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэнэ гэдгээ олон улсын өмнө амлаж, 2011 онд Үндэсний хөтөлбөр баталсан. Уг хөтөлбөрийнхөө тайланг ирэх онд НҮБ-д танилцуулах юм байна.

Манай улс таван жилийн өмнө “Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр”-ийг батлахдаа Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хоёр дахин бууруулна, эрчим хүчний хэрэгцээнийхээ 20 орчим хувийг сэргээгдэх эрчим хүчээс авдаг болно гэсэн амлалт өгч байжээ. Засгийн газар 2011 оноос хойш агаарын бохирдлыг буруулах, байгаль орчныг хамгаалах чиглэлээр нийт 30 орчим хөтөлбөр, бодлогын баримт бичиг гаргасан байдаг байна. Гэвч энэ асуудал дээр ТББ-ууд эерэг үр дүн гараагүй хэмээн дүгнэлт хийж, өнөөдөр амлалт нэхсэн "Масктай марш" зохион байгууллаа.

Францын Парис хотод энэ сарын 30-ны өдөр Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх олон улсын хурал болох юм. Хурлын гол сэдэв нь агаарын бохирдол, хүлэмжийн хийг бууруулахад чиглэх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ