"Лалын улс"-д очихыг оролдсон орос бүсгүйг баривчилжээ
Оросын тусгай албаныхан Москва хотын олон улсын Внуково нисэх буудал дээрээс лалын улс”-ыг зорьсон 20 настай бүсгүйг саатуулсан байна. Бүсгүйн эцэг уурласандаа онгоцны буудал дээр шууд охиныхоо паспортыг урж хаясан байна. Москва хотын Эдийн засгийн дээд сургуулийн оюутан Ирина Бабыкина гэх уг бүсгүй өмнө нь лалын улсыг зорьсон Варвара Караулова гэх эмэгтэйн адил Турк рүү нисэх гэж байжээ.
Оросын Холбооны Аюулаас хамгаалах байгууллагын ажилтнууд бүсгүйг хилийн шалган нэвтүүлэх зурваснаас баривчилж, түүний суух нисэх онгоц хөөрсний дараа эцэгт нь хүлээлгэн өгсөн бол эцэг Виктор Бабыкин охиноо дахин хил нэвтрэхээр оролдохоос сэргийлж паспортыг нь урж устгасан аж. Тэрээр өмнө нь хууль сахиулах байгууллагад хандаж, охиноо лалын улсад очихоос сэргийлж өгөхийг хүсэж байсан бол охиных нь нөхөр гэгдэх Иордан улсын иргэн Язан Адель Галим Аббаси гэгч Стамбул хотод хүлээж байсан гэнэ. Тэрээр Иринад олон удаа захидал бичиж, гэрлэх хүсэлт тавьж байсан бөгөөд дараа нь “Лалын улс”-д хамтдаа очихоор ятгаж байжээ. Эцэст ньтэр бүсгүйг Стамбул хүрэх нисэх онгоцны тийз авахуулж дөнгөжээ.
Ирина Бабыкина одоо гэртээ байгаа бол түүний дурлалын түүхийг хуулийн байгууллагынхан шалгаж эхэлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ