Нэгэн зургийн түүх II

1889 онд, одоогийн Сири улсад авсан энэ зураг дээр мусульман шашинт хараагүй эр Мохаммед, саа өвчинд нэрвэгдэж хөдөлж чадахаа больсон христийн шашинт одой Самир нар байна.

Самир Мохаммедад үүрүүлж явахаас өөр ямар ч аргагүй. Мохаммед ч одой эрийн нүдээр харж зүг чигээ олж, саад тотгорыг давж гардаг аж. Хатуу хорвоог туулахын тулд өнчин, ядуу хоёр амьтас хүчээ нэгтгэсэн нь энэ. Домогт өгүүлснээр Самирыг үхсэний дараа уй гашууд автсан Мохаммед долоо хоноод л өнгөрсөн гэдэг.
Саяхныг болтол Сири улс олон үндэстэн, олон шашныг багтаасан энхийн гүрэн байсныг Самир, Мохаммед хоёрын түүх гэрчилнэ. Шашин шүтлэг, үндэс угсаа ялгаатай ч хүмүүс учир зүйгээ ололцож, бие биедээ тусалдаг байжээ. Самир, Мохаммед хоёрын холбоо бусад олон хүмүүст жишээ болох байх гэж найдна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ