Хачирхалтай ч гэлээ хэрэгтэй 10 бүтээгдэхүүн

Япончууд сонин жигтэй бүтээгдэхүүнүүд зохион бүтээж үйлдвэрлэдэг гэдгийг бид мэднэ. Хүнд хэрэгтэй байж болох мөртлөө сонин шинэ нээлтүүдийг ерөнхийд нь нэрлэдэг үгийг японоор “Чиндогу” гэдэг байна. Ингээд хачирхалтай ч гэлээ танд хэрэгтэй байж болох дараах бүтээгдэхүүнүүдийг танилцуулъя.

Бананы сав

Хэзээ нэгэн цагт цүнхнийхээ ёроолд хийсэн банан чинь юу ч үгүй нухагдчихсан байсан үе байдаг уу?

Urusakunai Kara OK! Дуугүй микрофони USB

Энэ микрофони бидний мэддэг микрофониос өөр. Хэрвээ та хоолойныхоо чадлаар чанга дуулахыг хүссэн үедээ хөршөө үймүүлэхгүй гэж бодож байвал, эсвэл өөрийнхөө хэрхэн дуулж байгааг сонсмооргүй санагдаж байвал энэ микрофонийг хэрэглэж болох аж. Учир нь энэхүү микрофони дуу авиаг өндөр хэмжээнд намасгах чадалтай. (Таны үсний сам үүнийг чадахгүй нь лавтай.)

Толь бичгэн ширээний дэр

Ажлынхаа дундуур түр зуур амармаар санагдах үе байдаг л биз дээ. Дэр тэвэрч явснаас толь бичиг тэврээд явахад танд ямар ч асуудал үүсэхгүй. Сайхан амраарай.

Масло түрхэгч

Заримдаа хөлдүү масло талхан дээр түрхэхэд хэцүү байдаг. Харин үүнийг хэрэглэвэл энэ бэрхшээл үгүй болно.

Дуу нэвтрүүлэгч дэр

Та энэ дэрийг дэрлэсэн үедээ телевиз үзэх, эсвэл хөгжим сонсохдоо дууг нь саадгүй сонсож чадна. Хэрэв өвдсөн үедээ өдөржингөө орондоо хэвтэх шаардлагатай бол мөн энэхүү дэрийг дэрлэхэд эвтэйхэн байх болно. (Эсвэл хэт залхуурах үедээ)

Бичгийн цаасыг ОО-ийн цаас болгогч машин

Зөвхөн ус нэм! Бидний оффистоо хэрэглэдэг бичгийн цаасыг ОО-ийн цаас болгож хувиргах болно. Яаралтай үедээ та дэлгүүр гарч амжихгүй гэж санаа бүү зовоорой.

“Cupmen” бэлэн хоолны амсар таглагч

Энэхүү силикон эд таны бэлэн хоолны тагийг барих ба гурван минутын дараа өнгөө хувиргадаг аж. Та ямар ч байсан бэлэн хоол маань болж уу гэж цагаа байн байн харах шаардлагагүй боллоо.

Өөрөө хутгагч сав

Энэхүү сав нь хоолыг эргүүлж савны төвд байрлуулж хутгадагтул хажуу талаараа болон доороо наалдана гэж санаа зовох хэрэггүй.

Зуны сэрүүцүүлэгч түрхлэг

Уг түрхлэг жаахан эвгүй харагдаж байж болох ч түрхсэний дараа таныг сайхан сэрүүцүүлэхийн сацуу өөртөө анхилуун үнэрийг агуулдаг тул хөлсний эвгүй үнэрийг ялгаруулахгүй.

Будааг талх болгогч

Энэхүү төхөөрөмжинд та будаагаа хийгээд агшаасны дараа талх болон гарч ирнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ