Аделийн америк фэнүүд сэтгэл гонсгор байна

Аделийн фенүүдэд дуулгах таатай мэдээ байна!... Тэрээр хэсэг хугацаанд уран бүтээлээ завсарласны дараа саяхан Hello дуугаараа эргэн ирсэн ба сүүлчийн уран бүтээлүүд нь нэлээд амжилттай яваа. Тэгвэл энэ удаад ирэх оны анхны тоглолтынхоо товыг зарлаж, фэнүүдээ баярлууллаа.
Энэ удаагийн тоглолтоо Европт хийхээр болсон байна. Тодруулбал, ирэх оны хоёрдугаар сарын 29-нд Хойд Ирландад тоглолтоо хийх болсон аж. Харин түүний тоглолтын маршрутад ороогүй америк фэнүүд нь нэлээд сэтгэл гонсгор байгаа ажээ. Гэлээ гээд яах билээ. Түүний тоглолтыг үзэхийг хүсвэл Европ руу нисэх болох нь.
27 настай алдарт дуучин маань энэхүү мэдээллээ талархалын баярын өдрөөр өөрийн цахим хуудсаараа цацсан бөгөөд Адель фэнүүдтэйгээ уулзахыг тэсэн ядан хүлээж буйгаа мөн илэрхийлжээ.
Б.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ