Улаанбаатарт 8 хэм хүйтэн

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:
30-нд баруун зүгийн нутгаар, цаашдаа ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна.
2015 оны 11 дүгээр сарын 28-ны 20 цагаас 11 дүгээр сарын 29-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 5-10 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 22-27 хэм, бусад нутгаар 16-21 хэм, өдөртөө бүх нутгаар 6-11 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 18-20 хэм, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 21-23 хэм, бусад хэсгээр 15-17 хэм, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.
2015 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 04-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
30-нд баруун болон төвийн нутгаар, 1-нд ихэнх нутгаар, 2-нд зүүн зүгийн нутгаар, 3-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 30-нд нутгийн баруун хагаст, 1-нд ихэнх нутгаар, 2,3-нд говь талын нутгаар секундэд 16-18 метр хүрч цасан шуурга шуурна. 1-нээс ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгороор шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 20-25 хэм, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хэсгээр өдөртөө хүйтний эрч суларна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ