Женейвийн гүнжийн мөрөөдөл биелэх нь

Жүжигчин Анн Хатауэй /Anne Hathaway/ ээж болох нь ээ. “Гүнжийн өдрийн тэмдэглэл”-ийн од түүний ээж болох мөрөөдөл одоо л биелэх нь. Түүний нөхөр бол жүжигчин, продюссер Адам Шалмэн /Adam Shulman/.
“The devil wears prada” киногоороо бидэнд сайн танигдсан 33 настай Анн амьдралдаа ирэх шинэ сахиусан тэнгэрээ хүлээж байна. Одоо тэрээр зургаан сартай жирэмсэн. Анн E! News”-т өгсөн ярилцлагандаа “Бурхан минь, би ээж болохыг тэсэн ядан хүлээж байна. Ямар ээж байх маань ямар хүүхэдтэй байхаас шалтгаална гэсэн тэнэг бодол надад орж ирж байна.” хэмээн хэлжээ.

2013 онд түүнийг жирэмсэн гэх цуурхал гараад байсан ч Анн үүнийг үгүйсгэж байсан билээ. Гэхдээ энэ нь түүнийг гэр бүлтэй болохыг хүсээгүй гэсэн үг биш байв.
Харин одоо Женейвийн гүнжээс ханхүү төрөх үү, эсвэл гүнж төрөх үү? гэдэг л асуулт болон үлдлээ.
Б.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ