Билл Гейтсийн 10 баримт, 11 дүрэм

1/ Тэрээр их сургуулийнхаа багш нарт “Би 30 насандаа саятан болно” гэж хэлж байсан ч 31 насандаа аль хэдийнэ саятан болсон байлаа.

2/ Их сургуулийн элсэлтийн шалгалтанд 1600 онооноос 1590 оноо авч байжээ.

3/ Билл Гейтс өөрийн өмчийн 95 хувийг хүүхдүүддээ өвлүүлэхгүй, сайн үйлсэд хандивлана гэж амласан.

4/ Сайн үйлсэд хандивласан мөнгөн дүн 28 сая ам.долларт хүрсэн.

5/ 1977 онд Нью Мексикт жолооны үнэмлэхгүй, улаан гэрлээр уулзвар гарсан хэргээр баривчлагдаж байсан.

6/ Гейтс нэг ч гадаад хэл мэддэггүй байсан. Амьдралынхаа туршид үүндээ их харамсдаг.

7/ Гейтс хэдийгээр Харвардыг төгсөөгүй ч 2007 онд түүнд докторын зэрэг олгосон юм.

8/ Билл Гейтс урлагийн бүтээлийг шимтэн уншигч, үнэлэгч. Гэртээ асар том номын сантай болсон. Уран зургийн хувьд гэхэд 1998 онд Уинслоу Хомерийн “Lost on the Grand Banks” зурагт л гэхэд 36 сая ам.доллар төлж цуглуулагтаа авчээ.

9/ Билл Гейтс хурдтай авто машинд ухаангүй дуртай.

10/ Газрын теннис түүний хобби.

Дэлхийн хамгийн баян, хамгийн амжилттай яваа хүмүүсийн нэгнийх нь амьдралын дүрэм:

- Амьдрал шударга биш гэдэгтэй эвлэрэх

- Хүмүүс таны тухай юу гэж ярих нь огт хамаагүй. Өөртөө бүрэн итгэлтэй болтлоо хийе гэснээ хийхийг зорих

- Та сургуулиа дөнгөж төгсөөд хүссэн хэмжээний цалингаа авахгүй. Та шууд л машин ч юмуу, сүүлийн үеийн гар утас авч чадахгүй. Учир нь та тийм хэмжээний цалинд хүрэх болоогүй.

- Хэрэв та багшийгаа хэтэрхий харгис гэж боддог бол тэр нь та ажилдаа дадаагүй, даргатайгаа танилцаж амжаагүй гэсэн үг.

- Ресторанд ороход чинь таны санасан хэмжээнд хүрч үйлчлэхгүй байвал энэ нь ахмад үеийнхний хэлдэгээр амжилт олох боломж гэж бодох.

- Ажил хэрэг чинь бүтэлгүйтвэл энэ нь эцэг эхийн чинь буруу биш, гомдоллох хэрэггүй. Харин ч алдаанаасаа суралцах хэрэгтэй.

- Таныг төрөхөөс өмнө эцэг эх чинь одоо танд харагдаж байгаа шигээ тийм ч уйтгартай хүмүүс биш. Тэд хувцсыг угааж, таны яриаг сонсож, таныг ямар мундаг хүн болохыг дэмжсээр ийм болсон байдаг. Тиймээс эцэг эхийн үеийнхнийг аврахыг бодохоосоо өмнө өөрөө бие даан муу муухайгаа таягдан хаясан нь дээр.

- Сурагч байхад чинь та нарыг онцчууд, сул сурлагатнууд гэж хуваадаг байсан байж болно. Тэгвэл амьдрал дээр тэс өөр. Зарим сургуульд муу үнэлгээ тавихгүйн тулд зөв хариулах олон боломж олгодог бол амьдралд тийм боломж бараг гардагггүй.

- Ажил амьдралыг семестрт хувааж болохгүй. Зуны амралт гэж байхгүй. Зарим ажил олгогчид таныг өөртөө боломж олготол хүлээдэг. Тиймээс та өөрөө л цаг тухайд нь зохицуулж сурах.

- Зурагт, радио амьдралаас тасархай зүйл юм. Бодит амьдралд хүмүүс найз нөхөдтэйгээ кафед суух, ажилдаа явахыг сольж болно.

- “Ботаник”-тай эелдэг харьцах хэрэгтэй. Хэзээ нэгэн цагт тэдний аль нэгэнд ажиллах ч юм билүү.

Г.Уянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ