Эрэн сурвалжилж байсан сэжигтэнг баривчиллаа

Хүн амины онц ноцтой гэмт хэргийн сэжигтнийг цагдаагийн албан хаагчид шуурхай ажилласны дүнд саатууллаа. Тодруулбал, энэ сарын 26-27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1-р хорооны нутагт оршин суух иргэн С, Ц нарыг санаатайгаар хөнөөсөн гэмт хэрэг гарсан юм. Талийгаач эмэгтэй цагдаагийн хошууч байсан бөгөөд түүнийг аавтай нь хөнөөж, харин ээжийг нь ахтай нь хутгалсны улмаас тэд ГССҮТ-д эмчлүүлж байгаа аж.
Сэжигтэн П.Батбаярыг цагдаагийн байгууллагаас улс орон даяар шуурхай эрэн сурвалжилсны эцэст Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилсан байна. Түүнийг цагдан хорьж, мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлээд байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй хэмээн цагдаагийн байгууллагаас мэдэгдлээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ