Ангараг гарагт хулгана байгаа юуюу
Youtube-т 11 дүгээр сарын 12-нд тавигдсан бичлэгээс үзвэл NASA-гийн “Curiosity Rover”-ын авсан Ангараг гарагийн зурганд хулгана байгааг харж болно. Зураг авсан байршил нь “Gale” галт уулын тогооноос 154 км-ын зайтай байна.

Энэ тухай албаныхан одоогоор мэдэгдэл хийгээгүй байгаа хэдий ч Youtube-ийн ArtAlien сувгийн эзэн Жоё Вайть “Энэ амьтан маш тод харагдаж байна” гэсэн. Ангараг гараг дээр энэ хачирхалтай амьтанүзэгдсэн нь анхных биш юм. 10 жилийн өмнө Ангараг гарагийн “Cydonia” хэсэгт хачирхалтай дүрсүүд үзэгдэж эхэлсэн байдаг. Тэр дүрсүүдийг Карл Саган гэгч илрүүлсэн байдаг ч түүний хамтрагч, NASA-гийн одон орон судлаач асан доктор Браин О’Лэйри болон өөр нэг физигч Карлыг олон нийтийг үймүүлэх худлаа мэдээлэл цацсан гэж мэдэгдсэн аж.
Ангараг гараг дээр ус байгааг NASA-гийн эрдэмтэд тогтоосон. Мөн тэд магадгүй өмнө нь Ангараг гараг дээр харь гарагийн буюу манай дэлхийгээс өөр төрлийн хүмүүс амьдарч байсан байж болзошгүй гэсэн таамгийг дэвшүүлдэг. Басхүү өмнө нь Ангараг гараг дэлхийтэй тун төстэй байсан, энд том далай тэнгис, цэвэр устай нуурууд, цаст оргилууд гэх мэт байгалийн тогтоцууд байсан гэж баталдаг байна. Дашрамд сонирхуулахад, Ангараг гарагийн хөрс нь чийгтэй юм байна. “Энэ гараг бидний өмнө нь бодож байсан шиг хуурай гараг биш. Эндээс ус олдсон“ гэж NASA-гийн Од эрхэс шинжлэлийн төвийн захирал Жэймс Грийн хэлж байсан билээ.
Б.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ