Эх дэлхийн миссээс дахин медаль хүртлээ

Монгол улс Эх Дэлхийн Миссийн тэмцээнээс медалийн тоогоо ахин нэгээр нэмлээ. Өчигдөр Австрийн Вена хотноо "Шилдэг Коктейл Даашинз" буюу богино даашинзтай алхааны урьдчилсан тэмцээн зохиогдов. Уг тэмцээнд дизайнер н.Отгонжаргалын урласан үзмэн ягаан даашинз өрсөлдөж 95 орноос хүрэл медалийг хүртлээ.
Ийнхүү тэмцээний явцад 2 дахь медалиа авлаа.

Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ