НИТХ-ын ээлжит хуралдаан 12:30 цагаас үргэлжилнэ

Өнөөдөр болох Нийслэлийн ИТХ-ын ээлжит 32 дугаар хуралдаанаар нийслэлийн 2016 оны төсвийг хэлэлцэх юм. НИТХ-ын дэгийн дагуу нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг намын бүлгүүд болон НИТХ-ын хороодоор хэлэлцүүлэн санал, дүгнэлт гаргадаг.

НИТХ-ын Санхүү эдийн засгийн хороо бямба гарагт энэхүү асуудлаар хуралдсан ч тодорхой шийдэлд хүрээгүй учраас өнөөдөр 10:30 цагаас дахин хуралдахаар боллоо. Тиймээс НИТХ-ын ээлжит хуралдаан өнөөдрийн 12:30 цаг хүртэлтүр хойшлогдлоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ