“ГЭГЭЭН ЭГШИН” гэрэл зургийн үзэсгэлэн удахгүй нээлтээ хийнэ

“ГЭГЭЭН ЭГШИН” гэрэл зургийн үзэсгэлэнирэх сарын 2-8-ны өдрүүдэд Занабазарын музейд үүдээ нээж өрхөө татна. Гэрэл зурагчин Хоролсүрэнгийн СЭРГЭЛЭНБАТ гэхзалуу уран бүтээлчийн анхны бие даасан уг үзэсгэлэнд 70 гаруй бүтээл дэлгэгдэхажээ. Уг үзэсгэлэнгээрээ залуу уран бүтээлч маань Тусгай хамгаалалтай газар нутгийн байгалийн сайхан, тэнд нутагших ховор болон ховордсон ан амьтадын эгэл хирнээ гайхалтай мөчийг олон нийтэд харуулахыг мөнхүн өөрөө хамгаалж чадвал байгаль ямар сайхан онгон дагшин хэвээр үлддэгийг гэрэл зургаараа харуулахыг гол болгожээ. Түүний авсан олон мянган зурган дунд Төрийн тахилгат хайрханаас эхлээд, дөнгөж төрсөн нялх амьтадын өхөөрдөм зураг байх бөгөөд зургаар дамжуулан хүн бүрт эх орон, байгаль эх дэлхийгээ хайрлах сэтгэлийг төрүүлэх, гайхамшигтай, онгон байгалийн бүрэлдэхүүн болох газар ус, уул нуруу, ан амьтан жигүүртэн шувуудыг нүдээр үзэж, сэтгэлийн таашаал авах боломжгүй хүмүүст тэр бүхнийг мэдрүүлэх, хүүхэд залуучуудад эх орон, байгаль дэлхийгээ хайрлах, хамгаалах сэтгэлгээгтөлөвшүүлэхэд үзэсгэлэнгийн зорилго оршино.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ