Сэжигтний бас нэг хохирогч нас баржээ

Энэ сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1-р хорооны нутагт оршин суух нэг гэр бүлийн хоёр хүний амь насанд хүрч, нөгөө хоёр хүнийг нь хүнд гэмтээсэн ноцтой хүн амины хэрэг гарсан бөгөөд сэжигтнийг баривчлаад байгаа билээ. Хүнд шархадсан хоёр хүнийг яаралтай мэс засалд оруулсан ч сэжигтний найз охиных нь ээж шархаа даалгүй өнгөрсөн бямба гарагт нас барсан байна.

Харин ах Б нь одоо тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бөгөөд биеийн байдал нь хүнд байгаа аж. Тэрээр Орхон аймгаас биеэ эмчлүүлэхээр Улаанбаатарт ирээд байжээ. Сэжигтэн П.Батбаярыг улс орон даяар эрэн сурвалжилсны эцэст өчигдөр Хан-Уул дүүргийн IV хорооны нутаг дахь Арцатын ойролцоох айлын эзэнгүй байшинд бүгэж байхад нь баривчилсан байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ