Сайжруулсан зуух, гэрийн дулаалга хэдийг хэмнэх вэ?

Агаарын бохирдлын 75 хувийг бий болгодог гэх гэр хорооллын утааг багасгахын тулд сайжруулсан зуух, гэрийн дулаалгыг хямдарсан үнээр иргэдэд олгосон билээ. Тэгвэл нэг айл 453.000 төгрөгийг түлшинд хэрэглэдэг бол сайжруулсан зуух, гэрийн дулаалгыг ашигласнаар 163,900 төгрөгийн хэмнэлт хийх боломжтой гэсэн тооцоог гаргажээ.

Өнгөрсөн хугацаанд нийслэлийн төдийгүй орон нутгийн айл өрхүүд уг зуух, дулаалгын давуу талуудыг мэдэрч, иргэд ам сайтай байгаа юм. Харамсалтай нь төслийн зуух тараах ажил цаашид үргэлжлэх эсэх нь одоог хүртэл тодорхойгүй байна. Нийслэлийн хэмжээнд дээрх зуухыг авч амжаагүй 5000 орчим өрх үлдээд байгаа юм.

Дашрамд сонирхуулахад, Утаагүй зуух төслийн хүрээнд тараагдаж байсан зуух Олон улсын худалдааны Нарантуул зах дээр 300 000-450 000 төгрөгийн үнэтэй борлуулагдаж байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ