Цаг агаар муудсанаас есөн хүн амиа алджээ

AP Photo/Eric Risberg

Энэ амралтын өдрүүдэд АНУ-ын өмнөд ба төвийн мужуудад хүчтэй салхитай, хүйтэн бороо орж гол мөрөн үерлэсний улмаас есөн хүн амиа алдсан тухай хэвлэл мэдээллээр дамжуулж байна.Орон нутгийн хэвлэлд өгүүлснээр, Техас мужид дөрвөн хүн амиа алджээ. Тэд машинтайгаа үерийн усанд урсчээ. Зарим нутагт олон арван байр байшин усанд автжээ. Гуу жалга усаар дүүрсэн байна.

Оклахома, Канзас мужуудад хүйтэн бороо асгарч, цахилгааны шугам мөстөж хагарсан байлаа. Зөвхөн Оклахомад гэхэднэг шөнө 50 мянган хүн гэрэл цахилгаанаар тасарчээ. Шөнө нь машин замууд мөсөөр бүрхэгдсэн байснаас зам тээврийн осол гарч, Канзас мужид таван хүн амь үрэгджээ. Осолд нэрвэгдсэн олон хүн эмнэлэгт хүргэгдсэний заримынх нь биеийн байдал хүнд байгаа гэнэ. Ойрын хоногуудад цаг агаарын таагүй байдад үргэлжлэх учир мужийн эрх баригчид анхааруулга оршин суугчдад өгч байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ