Улсын хэмжээнд 24 суурин харуул ажиллаж байна

Манай улсын хэмжээнд Улаанбаатар хот болон орон нутагт агаарын чанарыг хянах 24 суурин харуул ажиллаж, хүхэрлэг хий, азотын давхар исэл, тоосонцрын хяналт шинжилгээг хийж байна. Тус шинжилгээгээр агаарын чанарын стандарт дахь хүлцэх хэмжээг тооцоолон судладаг байна.

Нийслэл хотод 180 мянган өрх гэр хороололд амьдардаг гэсэн судалгаа бий. Эдгээр айлын яндангаас гарч буй утаа агаарын бохирдлын гол эх үүсвэр болдог. Тиймээс өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад нийт 230 гаруй тэрбум төгрөг зарцуулжээ. Үүний үр дүнд утаа өтгөн “хөшиг” тодорхой хэмжээгээр шингэрснийг мэргэжлийн байгууллагуудын судалгаа харуулж байна. Түүнчлэн орон нутагт тоосонцрын агууламж 2 жилийн өмнөхөөс 1-2 дахин багассан дүн гарчээ. Нийслэлийн агаарын чанарыг хянах харуулуудын байршлыг доорх зурагт үзүүлэв. Мөн суурин харуулын объектыг үзүүлж байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ