Талархал
Төр нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын анхны Ерөнхий аудитор, Булган аймгийн анхны Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан, хайрт аав Лхамсүрэнгийн Жавзмаа хүнд өвчний улмаас таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй гарз тохиосон хүнд үед уй гашууг сэтгэл зүрхээрээ хуваалцаж хамт байсан байгууллага, анд найзууд, журмын нөхөд Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Аав маань хайртай ханийн түшиг тулгуур, үр хүүхэд, ач зээгийн халамжит аав, өвөө, төрөл төрөгсдийн итгэлт зөвлөх, өрх гэр бүлийн хүндэт тэргүүн байлаа. Цаашид аав маань бид бүхний үлгэрлэн дуурайж, үргэлж дурсан санах бахархал байх болно.
Гүн эмгэнэл илэрхийлсэн болон буяны ажилд оролцож, аавтай минь салах ёс гүйцэтгэхээр ирсэн хүн нэг бүрийн сэтгэл бидний уй гашууг нимгэлж байлаа.
Бидэнд гүн эмгэнэл илэрхийлсэн болон туслалцаа үзүүлсэн:
Монгол Улсын болон аймаг, нийслэлийн Аудитын газрууд, ГХЯ, БХЯ, ЗХЖШ, Нийслэлийн Засаг дарга болон Тамгын газар, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн Засаг дарга, хамт олон, Булган аймгийн Засаг дарга, сумдын Засаг дарга нар, Улаанбаатар хот дахь Булган аймгийн нутгийн зөвлөл, Төрийн хянан шалгах хороонд ажиллаж байсан ахмадууд, Нийслэл, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын ахмадууд, хамт олон, ХХБ-ны хамт олон, МИАТ ХК-ны хамт олон, Улаанбаатар хотын Ахуй үйлчилгээний газар /хуучин нэрээр/ ажиллаж байсан хамт олон, Улсын II нэгдсэн эмнэлгийн Сэхээн амьдруулах тасгийн эмч, сувилагч, асрагч нар, Улсын I эмнэлгийн Дотоод шүүрлийн булчирхайн тасгийн хамт олон, 1980-1983 онуудад Намын дээд сургууль буюу Удирдлагын академийг хамт төгсөгчид, нийт хамт олон, найз нөхөд, ах дүү, төрөл төрөгсдөд дахин талархал илэрхийлье.
ГЭР БҮЛ, ҮР ХҮҮХДҮҮДЭЭС НЬ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ