Талийгаачийн ээж амьд гэв

Хоёр хүний аминд хүрч, хоёр хүнийг хүнд шархдуулсан ноцтой хэргийн талаар бид өмнө нь мэдээлсэн. Түүнчлэн сэжигтнийг баривчилсан байгаа билээ. Харин шархадсан хүмүүсийг яаралтай мэс засалд оруулсан ч ээж нь шархаа даалгүй өнгөрсөн гэх албан бус эх сурвалжийн мэдээллийг хүргээд байсан. Харин албаны эх сурвалж үүнийг үгүйсгэлээ.
Талийгаачийн ээжийн хувьд сэхээн амьдруулах тасагт байж байгаад сахиуртайгаар энгийн тасаг руу шилжсэн гэх мэдээлэл байна. Харин ахынх нь биеийн байдал нэлээд хүнд байгаа аж.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ