Хамбургийнхан Олимпийг эх орондоо зохиохгүй гэв

Германы Хамбургийн оршин суугчдын дунд 2024 оны Олимпийн наадам болон Паралимпийг нутагтаа хийх үү? гэсэн санал асуулга явуулжээ. Өнгөрсөн ням гарагт оршин суугчдын 51.7 хувь нь эсрэг санал өгсөн байна. Германы Олимпийн наадмын албаныхан Берлинийг сонгож болох байсан ч Хамбургийг сонгосон юм. Хамбургийн хотын захирагч Олаф Счолз хэлэхдээ “Бид энэ шийдийг хүсээгүй ч одоо нэгэнт шийд гарлаа” гэжээ.
Хамгийн сүүлд Герман Мюнхен хотноо 1972 онд олимпийн наадмыг зохиож байсан билээ. Шүүмжлэгчид энэ удаагийн олимпийг зохион байгуулах нь мөнгө үрсэн ажил болно гэсэн бөгөөд тодруулбал хэрэв Герман олимпийн наадмыг зохион байгуулвал нийт өртөг нь 11.2 тэрбум евро болох аж. Уг мөнгөн дүнг хотын албаныхан гаргасан бөгөөд энэ нь бидний өртгөө хэмнэж гаргасан мөнгөн дүн юм хэмээн тайлбарлав.
Олон улсын олимпийн хорооны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ “Герман улс спортод ахиц гаргах нь багасаад байгаа өнөө үед энэ бол тэдэнд маш их боломж болж байгаа явдал юм. Мөнхүү хотын хувьд Олон улсын олимпийн хорооны 1.7 ам.долларын хөрөнгө оруулалтыг алдаж буй хэрэг болно.” гэв.
Гэвч одоо үлдсэн дөрвөн хотын дунд Олимпийн наадмыг хэн нь зохиох эрх авах вэ?гэсэн өрсөлдөөн өрнөхөөр болж байна. Тодруулбал, Олимпийн наадмыг зохион байгуулахаар Ром, Парис, Будапешт, Лос-Анжелес хотууд өрсөлдөж байна. Энэхүү дөрвөн хүчтэй өрсөлдөгчөөс хэн нь олимпийн эрхийг авах бол? Аль нь ч байлаа гэсэн сэтгэл хөдөлгөм, тэсэн ядан хүлээлгэсэн наадам болох нь тодорхой.
Хоёр жилийн өмнө мюнхенчүүд 2022 оны Өвлийн олимпийг авахын төлөө өрсөлдөөд ялагдсан билээ. Өнгөрөгч долоон сард Бостон хот Олимпийн эрхийг авахаар өрсөлдөгчдийн тоонд орох боломжтой байсан ч олон нийтийн дэмжлэгийг аваагүй юм. Олимпийг зохиох эрхийн ялагч хотыг 2017 оны есдүгээр сард тодруулах аж. Олимпийн наадмыг зохион байгуулахаар Ром, Парис, Будапешт, Лос-Анжелес хотууд өрсөлдөж байна.
Б.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ