Өнөөдрөөс цахилгааны тарифыг 50 хувь хөнгөлнө

Агаарын бохирдлыг бууруулахад гэр хорооллын өрхийн цахилгааны тарифыг бууруулах нь чухал ач холбогдолтой хэмээн үзэж Засгийн газраас шийдвэр гаргасан. Тодруулбал, өнөөдрөөс эхлэн цахилгааны тарифыг 50 хувиар буюу 21 цагаас өглөөний 6 цаг хүртэл 1 кв/цагийн үнэ 77.10 төгрөгийг 38.55 төгрөг болгож бууруулах юм. Ингэснээр цахилгаан халаагуур, шалны халаалт зэргийг өргөнөөр ашиглах боломжтой болж агаарын бохирдол буурна гэж тооцоолжээ.
Үүнээс гадна шөнийн бага ачаалал тодорхой хэмжээгээр нэмэгдэх нь эрчим хүчний технологи үр ашигтай ажиллахад нөлөөлөх юм. Нийслэлийн хэмжээнд гэр хороололд нийт 180 мянга гаруй өрх айл бий.
Агаарын бохирдлыг бууруулахад Засгийн газрын зүгээс нүүрснээс хий гаргах туршилтын үйлдвэрийн санхүүжилтэд тусална. Мөн Агаарын бохирдлыг бууруулах санд төвлөрөх 5 тэрбум төгрөгийг 10 хүртэл мянган өрхийн шахмал түлш авах татаасанд зориулна. Утаа гаргахгүй, цахилгаан халаагуур ашиглахыг бодлогоор урамшуулж, гэр хорооллын хэрэглэгчдийн цахилгааны шөнийн тарифыг 50 хувиар бууруулах зэрэг ажлуудыг хийж байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ