Бас дахин автобус осолдов

"Эрдэм Транс" компанийн Зурагт-Яармагийн чиглэлийн автобус өвс ачиж явсан портерийн араас мөргөсөн осол дөнгөж саяхан гарав.
Яармагийн гүүрэн дээр “Эрдэмтранс” ХХК-ийн Hyundai Aerocity автобусны жолооч А нь Kia Bongo автомашинтай мөргөлдөж, 7 хүн гэмтсэн зам тээврийн осол гарлаа. Уг ослоос шалтгаалан түр гүүрний тулгуур даацанд гэмтэл учирсан тул засах зорилгоор Авто замын газраас хаах арга хэмжээ авахаар болов. Засварлаж нээгдэх хугацаа тодорхойгүй.
Урьдчилсан байдлаар хурдтай явж байсан автобус хальтиргаатай замд хурдаа сааж чадалгүй дээрх ослыг гаргасан бололтой.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ