Оросын иргэд Өрнөдтэй харилцаагаа сайжруулахыг хүсч байна

Орос улс АНУ болон өрнөдийн бусад оронтой харилцаагаа сайжруулах хэрэгтэй гэж оросын иргэдийн дөрөвний гурав (75 хувь) нь үзэж байна. Социологийн судалгааны “Левада-төв”-өөс явуулдсан санал асуулгын дүн үүнийг харуулсныг Интерфакс агентлаг уламжилжээ.

Санал асуулгад оролцогчдын 16 хувь нь харилцааг ийнхүү сайжруулах шаардлагагүй гэж үзэж, 10 хувь нь юу гэж хариулахаа мэдэхгүй байжээ.

Украинтай харилцаагаа сайжруулах шаардлагатай гэж оросын иргэдийн 70 хувь итгэлтэй байгаа бол, 20 хувь нь эсрэг байр суурь баримтлаж байна.

Орос улс одоо олон улсын тавцанд ганцаардаж байна гэж санал асуулгад оролцогчдын талаас илүү (54 хувь) нь үзжээ. Харин 39 хувь нь энэ нотолгоог зөвшөөрөхгүй байна.

Өрнөдийнхөн хориг арга хэмжээ авсан хэдий ч, Орос улс өөрийн бодлогыг үргэлжлүүлэх ёстой гэж оросын иргэдийн 65 хувь нь үзэж, харин 27 хувь нь буулт хийх арга зам эрж сүвэгчилж, хориг арга хэмжээнээс гарахын тулд найр тавихыгсанал болгож байна.

Оросын иргэд янз бүрийн оронд хэрхэн ханддагийг социологчид санал асуулгын хүрээнд бас тодруулжээ. 70 хувь нь АНУ-д сөргөөр, харин 21 хувь нь эерэгээр ханддагаа мэдэгдсэн байна. Иргэдийн 60 хувь нь Европын холбоонд таагүй, 29 хувь нь сайнаар хандаж байгаа бол, санал асуулгад оролцогчдын 63 хувь Украинд таагүй, 27 хувь нь сайнаархандаж байна.

“Левада-төв”-ийн санал асуулгыг арваннэгдүгээр сарын 20-23-нд явуулжээ. Түүнд тус орны 48 бүс нутгийн 1600 хүн оролцсон байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ