Путин илгээлтээ Холбооны зөвлөлд танилцуулна

Оросын ерөнхийлөгч Владимир Путин жил тутмын илгээлтээ өнөөдөр Холбооны хуралд танилцуулж, улс орны ойрын жилүүдийн болон алс хэтийн хөгжлийн үндсэн чиглэлийг хэрхэн үзэж байгаагаа тайлбарлах юм.

Энэ нь оросын нэн шинэ түүхийн 22 дахь, Путиний хувьд 12 дахь илгээлт болно. Уламжлал ёсоор, арга хэмжээ москвагийн цагаар үд дундад Кремлийн их ордны Георгиевын танхимд эхэлнэ. Илгээлт танилцуулахад Улсын дум, Холбооны зөвлөлийн гишүүдийн зэрэгцээ засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн болон Дээд шүүхийн дарга нар, ерөнхий прокурор,Сонгуулийн төв комисс, Хяналтын танхим, Олон нийтийн танхимын тэргүүн нар, бүс нутгийн удирдагчид, бусад дээд тушаалын хүмүүс, гол гол шашны тэргүүн нар болон олон нийтийн мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчид уригдан оролцох юм.

Энэ арга хэмжээг телевиз, радиогоор шууд дамжуулан нэвтрүүлнэ. Улс орны ажил төрлийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, дотоод, гадаад бодлогын үндсэн чиглэлийг тодорхойлдог илгээлтийг танилцуулах ерөнхийлөгчийн үүргийг Үндсэн хуульд тодорхойлсон байдаг юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ