Калифорнид төрийн албан хаагчдын өдөрлөг дээр хүмүүс амь насаа алджээ

Америкийн Калифорни муж улсын Сан-Бернардино хотод тойргийн төрийн албан хаагчдад зориулж хийсэн өдөрлөгийн үеэр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгууллагад буун дуу гарсныг “Лос-Анжелес таймс” сонинд мэдээлжээ. Угөдөрлөгийг зохион байгуулахаар №3 корпуст байдаг хэвлэлийн танхимыг түрээслэсэн байна.
Энэ ньтус байгууллагын дэвсгэр газар дахь нэвтрэх бичиг баримт үзүүлэхгүйгээр орж болдогцорын ганц албан газар байсныг тэмдэглэж байна. Тус байрны гүйцэтгэх захирлын хэлснээс үзвэл, өдөрлөг болсон байр 200 орчим хүний багтаамжтай ажээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгууллагад лхагва гарагт орон нутгийн цагаар лхагва гарагийн өглөөний 11 цагийн орчим (УБ-ын цагаар пүрэв гарагийн үүрээр – ред.) буун дуу гарсан байна. Таамаглаж байгаагаар, гурван эрэгтэй ийнхүү бууджээ. Тэд хар өнгийн “GMC Yukon” машинд суугаад хэргийн газраас алга болсон байна. Сүүлчийн мэдээгээр, 14 хүн амь үрэгдэж, бас мөн ийм тооны хүн шархаджээ.
Хэргийн газарт ирсэн цагдаа нар тухайн дүүргийг бүслэн хааж, хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн байна. Бйшингаас тэсрэх төхөөрөг илрүүлж, үүнийг саперын роботын тусламжтайгаар хор хөнөөлгүй болгожээ.
АНУ-ын тагнан мөрдөх товчооны ажилтнууд хэргийг мөрдөн шалгаж эхлэсэн байна. Болсон хэрэг явдлыг АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамад мэдээлжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ