Туркийн террористууд Орост заналхийлж байна


Террористуудын нэг нь хэн болохыг цагдаагийнхан олж мэдсэнийг оросын нэг сайтад мэдээлжээ. Стамбул хотын уугуул 30 настай Елгин Аслан гэгч нь оросын нийслэл, түүнчилэн тус орны төвийн тойргийн нутагт хэд хэдэн террорын ажиллагаа үйлдвэхээр төлөвлөж байна хэмээн таамаглаж байна.
Асланнь ОХУ-д хориглосон террорын “Исламын улс” байгууллагын туркийн нэг салбарын толгойлогч ажээ.Тэр хоёр хамсаатныхаа хамт Орост ирсэн байна. ОХУ-ын хүчний байгууллагынхан аюултай гэмт этгээдийг баривчлахад анхаарлаа төвлөрүүлж байгаа ажээ.
Сири улсын нутагт террорын эсрэг ажиллагаа явуулж буй оросын цэргийн нисэх онгоцыг сөнөөсөн Туркийн агаарын цэргийн хүчин сөнөөсөн үйлдлийн дараа Орос, Туркийн харилцаа муудсан юм.
Су-24 бөмбөгдөгч нисэх онгоц Туркийн агаарын хилийг зөрчсөн хэмээн тус орны засгийн газар мэдэгдсэн хэдий ч, энэ тухай нотлох баримтыг танилцуулаагүй байгааюм. Оросын тал Туркийн эсрэг хориг арга хэмжээ авсан ч, одоогоор хариу хязгаарлалтавсан эсэх нь мэдэгдэхгүй байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ