"Мартагдашгүй" тоглолт дахин тайзнаа

Монголын рок поп урлагийн шилдэг эрэгтэй таван хамтлаг "Сүнс", "Камертон", "Номин талст", "Салхи", "Guys" нарын хамтарсан "Мартагдашгүй" тоглолт энэ сарын 18-нд дахин тоглогдож сонсогч фенүүддээ дурсамж дүүрэн "Мартагдашгүй" үдшийг бэлэглэхээр болжээ.
Дэлхийн дээд зэрэглэлийн клубүүдийн стандартаар Монголд анх удаа байгуулагдаж буй “CASTLE” клубын нээлтэнд зориулан тоглогдох “VIP” тоглолтонд таван хамтлагийн залуус маань үе үеийн хит дуунуудаараа үзэгчдийн сонорыг мялааж, дурсамжийг сэргээн хамтдаа дуулж, бүжиглэж нэгэн оройг гайхалтай өнгөрүүлэх нь ээ.
Тоглолтын зохион байгуулагчаар “MGL AGENCY”, “Miracle Entertainment” ажиллаж байна. Ийнхүү өнгөрсөн сарын тоглолтыг үзэж амжаагүй олон залуусын хүслийг биелүүлсэн "Мартагдашгүй" тоглолт дахин тайзнаа...

СЭТГЭГДЭЛ БИЧИХ