НД-ын Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилов

УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг нөхөн томилох тухай асуудлыг хэлэлцлээ.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажил олгогчийг төлөөлсөн гишүүн Ж.Батбаяр, Д.Үүрийнтуяа нар үүрэгт ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргасны дагуу энэ асуудал дэмжигдэж, чөлөөлөгдсөн гишүүдийн оронд долоон хүний нэр дэвшжээ. Сонгон шалгаруулалтыг байнгын хороо нууц санал хураалтаар явуулахад нэр дэвшигч “Юу Си Жи” ХХК-ийн ерөнхий захирал Д.Ганбаяр, “Тайж” группийн ерөнхий захирал Л.Ганпүрэв нар олонхийн санал авсан байна.

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн Ж.Батбаяр, Д.Үүрийнтуяа нарыг чөлөөлж, Д.Ганбаяр 68,5 хувийн саналаар, Л.Ганпүрэвийг 75,9 хувийн саналаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээр томиллоо.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ